Loading...
3/27/2025
Meet Up EventLife At Nasha Tech

Meetup S2: Temuulen

Манай компани үргэлжид ажилтнуудаа суралцаж, хөгжүүлэхийн төлөө байдаг. Салбартаа тэргүүлэгч хүмүүсээс заавар зөвлөгөө сонсож, ажлын болон амьдралын know-how-ыг нь мэдэх зорилготой "Meetup" event маань амжилттай боллоо. Энэ удаа эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж буй, Google компанийн BI төсөл дээр Support Engineer хийж байгаа Тэмүүлэн оролцлоо. Түүний хувьд инженерийн карьер төлөвлөлтийн талаар сонирхолтой яриа хийсэн нь салбар нэгт бидний хувьд их сонирхолтой байсныг дуулгахад таатай байна. Бидэнд үнэт цаг заваа гарган, өөрийн мэдлэгийг харамгүй хэлж өгсөн Тэмүүлэндээ баярлалаа. 

Kudos to Temuulen!