Loading...
1/14/2026
Life At Nasha Tech

🤝Манай оффисоор Токио, Шинагава дүүргийн стартап компаниуд зочиллоо

Манай компанид Токио хотын Шинагава дүүргээс технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг стартап компаниуд, мөн Шинагава дүүргийн Бүс нутгийн хөгжлийн хэлтсийн Стартап дэмжих албаны төлөөлөл зочиллоо.

Энэ удаа зочилж ирсэн компаниудын үйл ажиллагааны чиглэлээс дурдвал:

  • Дуу чимээний дохиололд суурилсан accessibility navigation технологи
  • “mado” telepresence system болон digital hospitality шийдэл
  • Санхүүгийн боловсрол, тоглоомчилсон хөрөнгө оруулалтын сургалтын платформ
  • Lifestyle × AI өгөгдөлд суурилсан дэмжих платформ
  • AR/VR/MR (XR) технологийн сургалт, симуляцийн шийдэл

Эдгээр компаниудын нэг нь remote харилцааг бодитоор үзүүлэх зориулалттай төхөөрөмж бүтээдэг бөгөөд хүний биеийн хөдөлгөөнийг бүрэн харуулж, тайлбарлаж чаддаг юм байна. Энэ төхөөрөмжийг Коосэнд ордог хичээлүүддээ туршиж үзэхээр боллоо🎉