Loading...
1/14/2026
Life At Nasha Tech
🤝KOSEN Платформын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Манай компани Японы ARC компанийн хөрөнгө оруулалттайгаар хөгжүүлж буй “Коосэн” платформыг Монгол-Коосэн, Шинэ Монгол Коосэн, ШУТИС Коосэн нарын оюутнуудын карьер, ажлын гарааг дэмжих зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг (MoU) байгууллаа.
Коосэн платформ нь цаашид гадаадад ажиллаж буй Монгол мэргэжилтнүүдийг дотоодын компаниудтай холбох, мөн гадаадын туршлагатай мэргэжилтнүүдийг эх орондоо буцаж ирэн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.
Одоогоор платформын Phase 1 буюу суурь хэсэг бэлэн болсон бөгөөд нэг коллежид туршилт хийж байна. Цаашид гурван коллеж бүгд платформ-д нэгдэх юм.
Энэхүү түншлэл нь Монголын технологийн ирээдүйг тодорхойлогч залуусыг дэмжих чухал алхам боллоо.
