Loading...
3/27/2025
Life At Nasha Tech

"Great CEO Within" V2.0 худалдаанд гарж эхэллээ

Бид их ажлын хажуугаар Silicon Valley буюу "Цахиурын хөндий"-д байрлах, технологийн шилдэг компаниудын CEO, захирлуудад зөвлөгөө өгдөг Матт Мошаригийн бичсэн номыг албан ёсны эрхтэйгээр өнгөрсөн жил орчуулан, олон нийтэд хүргэсэн билээ. Энэ удаад дахиж хянан, засвар оруулж, хатуу хавтастай болгон сайжрууллаа. 

Уг бүтээлд Дангаасүрэнгийн ЭНХБАТ (Энтрепренер, Көүч, Ph.D) ах бидэнд зөвлөж ажилласан бөгөөд бүтээлийн тухай ингэж хэлсэн:

"Энэ ном нь мөн таны “дотор байгаа” тэр агуу CEO-г (Бизнесийн удирдагч) сэрээх зорилготой. Өдөр тутмын хичээл сургуулилалт, түүгээр эзэмшсэн ур чадвар сайн тамирчин, сайн дайчныг төрүүлдэг шиг, энэ номд бичсэн арга технологийн хэрэглээ таны ур чадварыг хөгжүүлж, таны өдөр тутмын дадал зуршлыг тогтоож, үр дүнд нь таны доторх тэр агуу СЕО-г төрүүлнэ. 

Бизнесийн олон сайхан ном байдаг ч ийм түвшний ном тэр болгон тааралдах нь ховор. “Ус багатай”, товч, гэхдээ иж бүрэн зураглалтайгаар бичигдсэн энэ шилдэг бүтээлийг танд танилцуулж байгаадаа таатай байна.  Төгсгөлд нь хэлэхэд, энэ номыг бизнесийн биш хүмүүс ч мөн авч уншаасай гэж хүсэж байна. Бүтээгч хүн бүр бизнест ажиллах албагүй. Бүтээгчид бүх салбарт, бүх түвшинд байдаг. Бүтээж яваа хүн бүрийн дотор “агуу СЕО” байдаг. Тиймд, тэдэнд ч гэсэн энэ ном их тус болох болно. Энэ ном тэдний доторх CEO-г ч мөн сэрээж чадна.

Та энэ номд бичсэн CEO-гийн ур чадваруудыг эзэмшиж, арга технологийг өдөр тутам ажилдаа хэрэглэж ихийг бүтээгээрэй. Энэ ном таны сайн нөхөр, дасгалжуулагч тань байх болно. 
Агуу CEO танд амжилт хүсье!"

Манай номын санд орсон тус номыг онлайнаар захиалга өгөхийг хүсвэл Enlighten (http://onelink.to/enlighten)-ээр дамжуулан өгөх боломжтой юм шүү.