Loading...
1/12/2026
Life At Nasha Tech

Grow with Google хөтөлбөрт Nasha Tech-ийн оролцоо

Google компани болон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам-ны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй, 1,000 мэргэжлийн цахим ур чадвартай боловсон хүчин бэлтгэх “Grow with Google” тэтгэлэгт хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд “Мэдээллийн технологийн автоматжуулалт” хичээлд манай инженер Ж.Жамбалсүрэн (Жамбаа) туслах багшаар оролцохоор болсонд баяртай байна.

Тэрээр өөрийн мэдлэг, туршлагаа залуу мэргэжилтнүүдтэй хуваалцахаар энэхүү хөтөлбөрт хамрагдаж байна.

Туслах багш Жамбаадаа амжилт хүсье!