Софтвэйр инженерийн хөтөч номын зохиогч Гэргэй Урус Монголд хүрэлцэн ирлээ
Сая гаруй тогтмол уншигчтай Pragmatic Engineer Newsletter-н үүсгэн байгуулагч, Amazon дээр 4.7+ үнэлгээ авсан, нээлтээ хийсэн даруйдаа рекорд эвдсэн “The Software Engineer’s Guidebook” номын зохиогч Гэргэй Урус манай улсад хүрэлцэн ирлээ.
Тэрээр манай оффист зочлон, багийнхантай танилцаж, нээлттэй ярилцлага, зөвлөгөө, туршлагаа хуваалцсан онцгой уулзалт боллоо.
Энэхүү алдарт бүтээлийг "Софтвэйр инженерийн хөтөч ном" нэртэйгээр Монгол уншигчдад хүргэж байгаадаа бид баяртай байна. Орчуулгын явцад хэл зүйн төдийгүй утга агуулгын нарийн тохируулгыг инженерүүд маань хамтдаа хийсэн нь энэхүү бүтээлийн чанарыг илүү сайн болгож өгсөн хэмээн найдаж байна.
Номын нээлтийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулж, дэмжлэг үзүүлсэн Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, Unread-ийн хамт олон, мөн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүндэт зочид болон орчуулгын үйл явцад гар бие оролцсон бүх хамт олондоо талархал илэрхийлье. Та бүхний хувь нэмэр энэхүү бүтээлийн чанарт бодитой, үнэтэй хувь нэмэр болсон билээ.
Та бүхэн “Софтвэйр инженерийн хөтөч” номыг манай Facebook пэйжээр болон Интерномын салбар дэлгүүрүүдээр худалдан авах боломжтой.
