Meeting with CFA B.Bat-Erdene
Хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн Б.Бат-Эрдэнэ (CFA) бидэнд хувийн санхүүгийн менежмент, хөрөнгө оруулалтын зөвлөгөө өглөө. Хувийн балансаа хэрхэн барих тухай, санхүүгийн төлөвлөлтөө хэрхэн хийх тухай мэдээллийг бидэнд хүргэж, сонирхолтой нэгэн симуляц тоглоомыг тоглууллаа.
CFA буюу Chartered Financial Analyst цол нь санхүү хөрөнгө оруулалтын салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдэд ёс зүйн дээд стандартыг баримтлахын зэрэгцээ санхүүгийн салбарт ажиллахад шаардагдах дэлхийн түвшний мэдлэг ур чадварыг эзэмших боломжийг олгодог цогц хөтөлбөр юм. CFA цолыг эзэмшихийн тулд мэдлэг ур чадварыг агуулсан 3 түвшиний шалгалтыг давсан байхаас гадна санхүү хөрөнгө оруулалтын чиглэлээр хамгийн багадаа 36 сарын ажлын туршлагатай байх шаардлагатай байдаг. CFA цолыг эзэмшснээр олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц санхүүгийн мэргэжилтэн хэмээн үздэг.
Симуляц тоглоомын тухайд гэвэл 3 жилийн хугацаанд өгөгдсөн мэдээлэлд үндэслэн 3 компаниас хэр их хувьцаа авч, зарж, ашиг хийж чадсан эсэхийг харах тоглоом байсан юм. Бид бүгдийн хувьд бүгдээрээ 100000$-тай эхэлсэн бол 3 жилийн дараа Мөнхүүшээс бусад нь бүгдээрээ тодорхой хэмжээгээр алдагдал хүлээжээ. Энэхүү тоглоом дээр өгөгдсөн мэдээлэл нь амьдралд тохиолдож байсан кэйс гэдэг утгаараа ихээхин сонирхолтой байв.
Цаг гарган хүрэлцэн ирж, өөрийн мэдлэг туршлагаасаа бидэнд хуваалцсанд баярлалаа.