Япон улсын “ARC” компани, манай компанид хөрөнгө оруулалт хийлээ
Япон улсын IT-ын салбар, тэр дундаа сүлжээ хөгжүүлэлт, суурилуулалт, систем дизайн, софтвэйр хөгжүүлэлт, дэд бүтэц, инфра технологи болон боловсролын салбарт 45 гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулж буй “ARC” компани манай компанид хөрөнгө оруулалт хийж, хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд ARC компанийн CEO Оота Такаюуки болон Наашаа Тек компанийн CEO Ч.Чинбат нар гарын үсэг зурж, албажуулав.
“ARC” компани нь 1980 онд байгуулагдсан бөгөөд одоогоор Япон улсын 7 хотод 8 оффистой бөгөөд 250 орчим үндсэн ажилтан, 120 орчим гэрээт ажилтантай компани юм.
Сонирхуулахад, “ARC” компани нь Монгол улсад буй Япон хэв маягтай 3 Коосэн сургуулиудтай хамтран ажиллах гэрээг өнгөрсөн 2024 онд байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд Япон талаас тус сургуулиудын оюутнуудад хичээл заах, оюутнуудад зориулсан төсөл хөтөлбөрүүдийг боловсруулах ажил амжилттай үргэлжилж байна. Өнөөдрийн үйл ажиллагаанд тус Коосэн сургуулиудын захирал нар хүрэлцэн ирж, цаашдын хамтын үйл ажиллагааг ярилцан, хөрөнгө оруулалтын гэрээний ёслолд мөн оролцов.