Internship experience : Dulguun
ШУТИС-ын МХТС(Мэдээлэл Холбооны технологийн сургууль)-ийн 2-р курсын оюутан тэрээр сагсан бөмбөгийн улаан хоббитой даруухан залуу юм. Дадлагаа хийх явцдаа ажлын хамт олонтойгоо дасаж, өнөөдөр ажлаа чөлөөтэй ярилцдаг нэгэн болжээ.
Дөлгөөнөө дадлагаа 06 сарын 19-өөс 1 сар хагасын хугацаатай хийсэн бөгөөд энэ хугацаанд 2 том ажлыг гүйцэтгэн, ажлын хамт олноосоо магтаал хүртлээ. Эхний ажил нь ерөнхий мэдлэг буюу нийт интернет болон код бичилтийн суурь мэдлэгийг судлан, notion.so дээр өөрийн тэмдэглэлийг хөтлөн, тухайн тэмдэглэлийг buddy(mentor) болох Senior Engineer Даваа хянаж өөрийн зөвлөгөөгөө өгчээ.
“Хийж сурсан зүйл маш олон, өмнө нь хийж чаддаг байсан зүйлсээ бүүр сайжруулан, цаашид суралцах зүйл маш их байгааг мэдэж авлаа. Зөвлөгөө өгч, чиглэл өгсөн SE Даваа ах болон SE Өлзий ах нартаа баярлалаа. Өмнө нь youtube-с бичлэг үзэж, түүний зааварчилгаа дуурайж хийдэг байсан бол Nasha Tech-д би өөрөө суралцаж, бэлэн байгаа код бус шинээр өөрөө код бичин, системыг хийж чадсандаа маш их баяртай байна. Тусалж, дэмжсэн та бүхэндээ баярлалаа. Мөн Захиралдаа 2K23-р дахиж хожигдохгүй гэдгээ амлаж байна.”
Суурь мэдлэгийг судалсны дараагаар Next.js 13-ыг судлаж, тус framework-ыг ашиглан event management system-ыг хийж гүйцэтгэлээ. Бүтцийн хувьд:
- Системийн Next-Endсервер нь Node.js environment дээр үүссэн,
- RestAPI үүсгэхдээ Next.js 13-ийн Route Handler ашиглан, HTTP Request-үүдээ Firestore Database-тэй холбосон,
- Authinticatiion хийхдээ firebase auth ашигласан
- Front-End талруугаа өгөгдлүүдээ дуудахдаа useSWR, FetchWebAPI ашигласан.
- Ui ийг TailwindCSS library-г ашиглан дүрсэлсэн
Тус системээр дараахь үйлдлүүдийг хийх боломжтой.
- Хэрэглэгч мэйл, утасны дугаар, google account-аар бүртгэл үүсгэх
- Бүртгэл үүсгэснээр хэрэглэгч өөрөө event үүсгэх боломжтой
- Эвентүүдээ төрөл, нэр, google maps, календар дээр цаг зоож өгч үүсгэх боломжтой
- Эвентүүдийг төрөл болон нэрээр нь хайх боломжтой
- Эвэнтүүдийн description текстын format-ыг тохируулж болно
- Сайт нь responsive design-ын зарчим баримталсан
- Эвентийг зохион байгуулж хүнтэй шууд холбогдох боломжтой
- Сайт нь dark/light сонголттой
- эвэнтүүдийн мэдээлэл нь REST API endpoint хадгалагддаг